• CryptoSA

    Ванкойны фэнүүд мэдээ уншаад огт ойлгодоггүй бололтой. Биткойныг хорино гээгүй харин BTC/CNY хослолыг түр зогсоож байгаа. Бусад BTC/ETH гэх мэт хослолууд хэвийн арилжигдана. Юаниар арилжаалахын тулд тусгай зөвшөөрөл авна. Татвараас зайлсхийж буй нөхдүүдийг л барьж авахаас гадна ICO хийж хүмүүсийг луйвардаж буй нөхдүүдийг зогсоох арга юм.

    posted in Мэдээлэл read more
  • CryptoSA

    1 сатоши үнэтэй зооснууд зөндөө л байна л даа. Ирээдүйд өснө гэж үзээд сая зоос авлаа гэхэд 50000 төгрөг болно. За тэгээд POS coin бол жил бүр ногдол ашиг өгнө (хүү). Яваандаа нөгөө зоос чинь ханш нь өсөөд 10 цент эсвэл 50 цент боллоо гэхэд анхны хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалаад дээрээс нь хүүг нь хусаад байж болох дүр зураг харагдаж байна. Cryptsy - г дампууруулаад зугтсан Верны гарт маш олон сая POS зооснууд байгаа. Зарим зоос нь бол хэдэн зуун сая долларын үнэлгээтэй болчихсон. Мань эр юу ч хийхгүйгээр зүгээр л түрийвчээ stake хийгээл сууж байгаа.

    posted in Тусламж read more
  • CryptoSA

    Энэ ер нь их олон оронд хүчээ аваад байгаа эд байна шүү. Хэдэн жилийн өмнө алткойн байх гэж бодоод огт анзаардаггүй байлаа. Тэгсэн cryptocurrency гэж нэг их яриад байдаггүй хүн хүртэл гэнэт яриад эхлэхээр нь бас нэг дэвшилтэт технологи гараад ирвүү гээд судлаад үзтэл мань пирамидын сүлжээ эрхэлдэг нөхдүүд л блокчэйн технологийн нэрийг барьж шинэ луйвраа эхлүүлсэн байж л дээ. Тухайн баг нь бигкойн ажиллагааг урьд амжилттай хэрэгжүүлсэн гэж байна. Одоо мэдээж бигкойн нь байхгүй. Ружа Игнатова гэх бүсгүйн хувьд лекцүүдийг нь харлаа. Өөрөө юу ярьж байгаагаа огт мэдэхгүй хүн бололтой. Тэгэхээр ард нь илүү нөлөөтэй хүмүүс байгаа. Ружа бол зүгээр л компаний нүүр царай, олны өмнө гарч суртал ухуулга хийдэг лектор нь юм байна.
    Интернет орчинд тухайн сүлжээг жинхэнэ cryptocurrency биш гэдгийг тодорхойлон тайлбарласан жишээнүүд дүүрэн байгаа болохоор тэр болгоныг дурдах нь илүүц биз. Ямартай ч өөрсөд нь блокчэйн байхгүй. Блокчэйн гэж харуулж байгаа бичлэг нь маш инээдтэй. Минут тутамд шинэ блок үүсч харин блок болгонд ганцхан гүйлгээ байх жишээтэй. Хэрвээ үнэхээр л хэдэн сая идэвхтэй хэрэглэгчтэй юм бол блок тутамд хэдэн зуу магад хэдэн мянган гүйлгээ байх учиртай.
    Тэгэхээр юу болоод байна вэ гэхээр уламжлалт пирамидын сүлжээ эрхэлдэг хүмүүс сүүлийн үед тренд болж байгаа блокчэйн технологийн нэрийг барьж cryptocurrency ба mining гэдэг үг хавьчуулаад шалгарсан аргаараа л залилан хийж байна. Мэдээж энэ нь анх cryptocurrency ертөнцөд хөл тавьж буй эсвэл хөл тавих гэж буй хүмүүст маш буруу ойлголт өгч блокчэйн технологи бол сүлжээний луйвар юмаа гэсэн дүгнэлтэнд хүргүүлэх гээд буй юм. Олон оронд хэрэг үүсгэж лидерүүдийг нь баривчилж байгаа талаар мэдээлэл огт тасрахгүй байна. Бас нэг онцлох зүйл cryptocurrency оpen source байх ёстой. Технологи, блокчэйн, алгоритм нь олон нийтэд нээлттэй хүн болгон ашиглах боломжтой, хамгийн гол нь эхэлсэн өдрөөсөө авхуулаад бүх гүйлгээг нь шалгах боломжтой байх ёстой. Тэд ямар технологи дээр суурилсан ямар блокчэйн ашиглаж буй нь бүрхэг, тухай зоос нь POW, POS, Scrypt гэдэг нь ч тодорхойгүй. Тэгэхээр тухайн компанид зоос огт байхгүй харин өөрсдийн веб сайт дахь анивчдаг цифрүүд бол байгаа.
    Зоос зах зээлд нээлттэй арилжаанд орно гэж амлаад 3 жил болж буй юм байна. Хэрвээ зоос нь (үнэхээр блокчэйн байгаа бол шүү!) нээлттэй арилжаанд гарлаа ч тэр даруйдаа уналтанд орж сэргэлт авахгүй. Тиймээс ч дотоод нууцлагдмал биржээр борлуулж байгаа. Сая хятадад ICO (initial coin offering) хийхийг хориглосон. Тэгэхээр хятадаас татсан мөнгөө хуулийн дагуу буцаан олгох болж байгаа юм. 2018 он тэдний хувьд баривчилгааны жил болох магадлалтай. Хамгийн харамсалтай нь олон мянган энгийн хүмүүс бас л мөнгөө луйвардуулах болно. Тэгээд нэгэнт мөнгөө аваачаад өгчихсөн бол тэгээд л найдваргүй дээ. Тухайн хүн өөрийгөө өөрөөсөө хамгаалж чадахгүй бол өрөөл бусад тухайн хүнийг хамгаална гэж байхгүй шүү дээ. Бүх зүйл дууссаны дараа сүлжээчид танд нэг л зүйл хэлнэ. Чамайг хэн ч бидэнд мөнгөө өг гэж тулгаагүй. Хохь чинь!
    Тэр цагт та дотны хүнийхээ хажууд очиж сэтгэл санааны л дэм болж чадна. Мөнгийг нь бол буцааж өгч чадахгүй. Тайвшир даа гэж хэлээд мөрөн дээр нь зөөлөн алгадаарай.

    posted in Мэдээлэл read more
  • CryptoSA

    Mining хийх тухайд бол биткойн ганцаараа mine хийж хүчрэхгүй л дээ. Хятадад том том үйлдвэр уурхайнууд байгуулчаад байхад яаж тэдэнтэй өрсөлдөх вэ. Багахан зулгаая гэвэл pool mining хийдэг сайтууд байгаа. Олуулаа нийлж олборлоод ашгаа хувааж авна гэсэн үг. Хуучин cgminer ашиглаж pool юмуу анх гарч байгаа difficulty нь хялбар зооснуудыг олборлодог байлаа.
    Олборлоход хамгийн хялбар зооснууд бол мэдээж POS (proof of stake) зооснууд. Ямар ч илүү дутуу олборлох төхөөрөмж хүчтэй график карт хэрэггүй зөвхөн өөрийн түрийвчээрээ олборлоно. Тухайн зоосыг эзэмшигчид зөвхөн түрийвчээ сүлжээнд нээлттэй орхиход л хангалттай. POS зоосны түрийвчүүд өөрөө аяндаа олборлолт хийхээр бүтээгдсэн байдаг. Мэдээж олборлолтын хэмжээ түрийвчэн дэх зоосны хэмжээ ба тухайн зооснууд түрийвчиндээ хэр удаан байсан зэргээс шалтгаална. Банкны хадгаламжаар хэлэх юм бол жилийн хүү л юм даа. Жилийн нэг хувь эсвэл 20 хувь гээл зоос бүр ондоо.

    posted in Биткойн олборлолт read more
  • CryptoSA

    Ethereum classic бол ethereum ийн форк гэж байгаа. Бутерин гээл орос залуу форумуудаар анх ethereum ийг танилцуулж сэдэв нээж байхад бас л олон хүн түүнийг дооглож байж билээ. Гэтэл мань эрийг Путин өөрөө хүлээн авч уулзаж байх жишээтэй.

    0_1503580621987_upload-e83cb96d-f7b4-41ca-b098-e6887039c510

    posted in Алткойн read more
  • CryptoSA

    Onecoin, Swisscoin той төстэй пирамидын сүлжээ буюу Platincoin гэж юм гарч ирээд баахан хүний мөнгийг шулах нь дээ. Бүүр монгол хэлээр групп энэ тэр нээцэн хүмүүсийн мөнгийг татаж байх юм. Тэр группын гишүүд ч удахгүй уйлна даа. Хэдэн жилийн өмнө Club Asteria гэж сүлжээ гараад бөөн бөөнөөрөө алдаж билээ.

    posted in Мэдээлэл read more
  • CryptoSA

    Bittrex bitcoin cash өгсөн байна шд хаха.

    posted in Биткойн read more
  • CryptoSA

    Эсвэл нэгэнт хөл дээрээ тогтсон хуучин алткойныг банкууд мөнгөөр зодож аваад шинэ баг бүрдүүлээд Ethereum дээр суурилсан зоос ч болгож байна. Karmacoin гэхэд Karma Good (Ethereum), Karma classic, Karmacoin гээд 3 хуваагдчихлаа.

    posted in Биткойн read more

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.