• admin

    1.17-нд ингэж бичиж байж. Бараг л хэлснээр болж байна даа.

    "Хятадын ЗГ системтэйгээр алхам алхмаар криптовалютыг шахаж байна. Тийм байтал Хятад эзэнтэй зооснуудыг ирээдүйтэй гэж зарим хүмүүс рекламдаж байгаа. Жишээ нь NEO, Vechain, Tron г.м. Хэрвээ NEO-г улсдаа зөвшөөрөх юм бол NEO-р дамжуулаад Биткойн авчихна. Хятадын ЗГ-т нэгмөсөн бүгдийг нь хориглох эсвэл бүгдийг нь зөвшөөрөх 2 сонголт л байгаа."

    FB: https://www.facebook.com/groups/mongolbitcoin/permalink/2053141735010113/

    posted in Мэдээ read more
  • admin

    2018 онд амьд үлдэх тактик. Шинээр Крипто сонирхож байгаа хүмүүсийн анхаарах зүйлс.

    1. Onecoin, Iseiko, Redex, Platincoin г.м сүлжээний бизнесийг криптовалюттай андуурахгүй байх. Пирамид схем, сүлжээний луйврын талаар өөрийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Bitconnect-тэй төстэй луйврын зооснуудаас зай барих, Веб сайт дээр нь хаяг байршил, холбогдох эзэнтэй эсхийг сайн нягтлах. Клаудмайнинг, Биткойн өсгөдөг, Хөрөнгө оруулалтын гэх сайтуудаас хол явах хэрэгтэй.

    2. Ripple, Bcash, TRX г.м зооснуудаас хол явах. Иймээс хэдэн зууг нэрлэж болох хэдий ч эд нарын ерөнхий нэршил нь shitcoin. Хаана хүмүүс ямар зоосыг хамгийн их ярьж хийрхэж шуугиж байна түүнээс хол явах. Дараагийн Биткойн, Биткойныг моодноос гаргана. г.м сүртэй рекламанд итгэхгүй байх.

    3. Хэзээ ч битгий өр зээл тавьж крипто ав. Криптод зөвхөн алдсан ч харамсахгүй гэсэн мөнгөн дүнгээр оролцох.

    4. Янз бүрийн сигнал, pump групт бүү оролц. Тэд нарын хүн хуурдаг үг нь "Найдвартай сайн". Ихэнх сигналууд памп групээс гаралтай байдаг. Пампын ард заавал сүүлдэж орсон нь хохирогч болдог.

    5. Шинэ хүмүүс крипто сонирхож эхлэхэд бүх зүйл шинэ, суралцах зүйл асар их санагдах учраас өөрөөсөө арай мэдлэг дээр нэгэнд найдах, дуурайх хандлага харагдаж байсан. Даанч амжилттай явахад туслах гэхээсээ илүү сүйрүүлэх хүчих зүйлс нь илүү байна. Өөрийн төлөвлөгөө, судалгаагүйгээр крипто бүү ав. Англи хэлгүй бол судалгаа хийнэ гэдэг боломжгүй. Тиймээс Англи хэлний мэдлэг тааруу бол сайжруулах тал дээр хичээх хэрэгтэй.

    6. (Scammer) Муур багш нарын урхинд орохгүй байх. Үүнд өнгөрсөн хугацаанд ТВ-р Биткойн, Блокчэйн ярьсан бараг ихэнх хүн орох байх. Yes. Хүмүүсийн Биткойн олж авах гэсэн эрэлтэн дээр тоглолт хийж бизнес, элдэв луйвраа сайн хийж харагдсан. Монголд Биткойныг суртчилах тал дээр технологийн салбарын хүмүүс нь биш хэдэн эвгүй нөхдүүд ярьж яваа харагддаг.

    7. "Мэргэжлийн судлаач"-с хол явах.
      IT салбарын мэргэжилгүй мөртлөө өөрийгөө Криптовалют, Блокчэйн судлаач гэж өргөмжилсөн хүмүүс байгаа. Биткойн нь нэг төрлийн цахим валют, мөнгө гэгдэж байгаа ч компьютерийн програм учраас үүнийг ойлгодог, судалж хөгжүүлдэг хүмүүс нь програм хангамж хөгжүүлэгч нар юм. Хичнээн нэр хүндтэй хүн байсан ч IT-н мэргэжилгүй бол тийм судлаач нарын үг цагын гарз. Тэд нарын мэдээллийн эх үүсвэр нь Coindesk г.м мэдээний сайт, найзынх нь тайлбар гол төлөв байдаг.

    8. Мэргэн буудагч нарын шинжилгээнд болгоомжтой хандах. Монгол гадаадгүй буудагч нар өнгөрсөн саруудад шинэ хүмүүсийг цөм шатааж байхийг харлаа. Bcash, Ripple, Vertcoin, Tron г.м. 2017 он тэр чигтээ өсөлттэй байсан учраас ямарч хулхи зоос нэрлэсэн суга өсөж байсан.
      Ирээдүйн сайн шинжээч нар одоо суралцах шатандаа яваа. Ганц хоёрхон жилийн дотор хангалттай туршлага хуримтлуулах боломжгүй

    posted in Биткойн read more
  • admin

    2009.01.03-нд Биткойн зохиогч генесис блок буюу хамгийн анхны блокт ийм мессеж үлдээж байв.

    ''The Times 03/Jan/2009 Chancellor on brink of second bailout for banks''

    alt text

    alt text

    posted in Биткойн read more
  • admin

    бүгд рүү нь сая явуулав

    posted in Үнэгүй - Airdrop read more
  • admin

    @gunbee 30-нд бүх хүнд тарааж дуусганаа

    posted in Үнэгүй - Airdrop read more
  • admin

    i7-7700 сpu, компьютерээ хайрлаад хүчин чадлынх нь 50%-р шөнийн цагаар ажиллуулж үзхэд нэг иймэрхүү

    2 сарын хугацаанд

    alt text

    posted in Биткойн олборлолт read more
  • admin

    Хэвлэл мэдээллийнхэн болон зарим хүмүүс Blockchain болон Ethereum-г бичихдээ Оросуудыг дуурайж галиглаад
    байхаар нь хувьдаа ихэд гайхсан билээ. Эргэлзээг арилгах үүднээс груп дээр санал асуулга явуултал ийм үр дүн гарав.

    Blockchain = Блокчэйн (Блокчейн)
    Ethereum = Этериум (Эфэриум)

    alt text

    alt text

    posted in Хичээлүүд read more
  • admin

    таамагласан болгон өсөөл гоё байх чинь вэ.

    IOTA таагүй хэл аманд орооцолдож өсөлт нь зогсох талдаа оржээ.

    posted in Арилжаа read more
  • admin

    12 сарын 18 оны өдөр зарлагдсан СME арилжааны дүн хэт бага байсны улмаас удаан хугацаанд үүссэн хүлээлт байхгүй болж хүчтэй уналтыг үүсгэсэн.
    12.26-с тогтворжиж сэргэж эхэллээ.
    Шинээр крипто арилжаа оролдож байсан хүмүүс барьц алдаж хохиролтой арилжаа хийсэн шиг байна.

    Ийм тогтворгүй үед зүгээр л Hodl хийх хэрэгтэй.

    Түүхэнд болж байсан Биткойны ханшийн уналтыг графикаар үзүүлэв.

    alt text

    posted in Арилжаа read more
  • admin

    Бүгд рүү нь явуулав. очоогүй хүн байвал хэлээрэй.
    Зарим нь дансаа буруу оруулсан байсан. жишээ нь Dogecoin биш Bitcoin хаягаа эсвэл wallet id-аа үлдээсэн байсан. шалгаарай.

    posted in Үнэгүй - Airdrop read more
  • admin

    Өнөөдөр АНУ-н хамгийн анхны Биткойн фьючерс арилжаа эхэллээ.

    20%-н огцом өсөлт үзүүлэв. Chicago Board Options Exchange-н сайт их хэмжээний хандалтын улмаас түр хаагдав.

    12.18-нд эхлэх СМE фьючерс зарлагдахад бас л иймэрхүү өсөлттэй байх болвуу.

    http://cfe.cboe.com/cfe-products/xbt-cboe-bitcoin-futures

    alt text

    alt text

    posted in Арилжаа read more
  • admin

    Хэн нэгэн хувь хүн, эсвэл өөрийн данс руу Биткойн шилжүүлтэл тэр нь заримдаа орохгүй удах тохиолдол гардаг

    Илгээсэн Биткойн баталгаажихгүй удах олон шалтгаан байдаг. Жишээ нь тухайн өдөр их хэмжээний гүйлгээний хийгдсэнээс Блокчайн сүлжээнд хүлээлт үүсдэг. Зүйрлэвэл замын түгжрэлтэй л адил.

    Ийм тохиолдолд Гүйлгээ хийгдсэн эсхийг шалгаж үзэх боломжтой.

    Гүйлгээг шалгахдаа blockchain.info сайт дээр шалгаж үзнэ.

    Unconfirmed гэж байвал гүйлгээ баталгаажаагүй байна. Гэхдээ гүйлгээ ямарч байсан хийгдэж баталгаажих хүртлээ хүлээлтийн горимонд байна гэсэн үг.

    Confirmed гэж байвал гүйлгээ амжилттай хийгдэж баталгаажсан байна. Түгжрэлгүй энгийн үед дунджаар 10 минутанд гүйлгээ баталгааждаг. Ачаалалтай үед ойрын өдрүүдийнх шиг хүлээгдэж гацах тохиолдолд бий. Өнөөдрийн байдлаар Блокчайнд 175.000 орчим баталгаажаагүй, хүлээгдсэн гүйлгээ байна. Ховор тохиолддог өндөр үзүүлэлт.

    Хэрхэн шалгах вэ?

    1. blockchain.info сайтын Search хэсэгт хүлээж авах дансны дугаараа оруулна.

    Зургаар жишээ болгон үзүүлэв.

    alt text

    2.

    alt text

    3

    alt text

    posted in Хичээлүүд read more
  • admin

    @qesuii XRP зорилгодоо хүрч чадах юм бол өсөх боломж ирээдүй хангалттай бий.
    гэхдээ 2012 оноос хойш арай л удаан ахицтай байна. би авсанч Ripple-с олон тоогоор авахгүй.
    ер нь бол авахыг сонирхохгүй байгаа.

    posted in Арилжаа read more
  • admin

    @TUUDU Siacoin, Binance Coin, Bitshares байж болох юм

    posted in Арилжаа read more
  • admin

    Биткойны үнэ унасан шалтгаан нь дэлхийн томоохон арилжааны биржүүд ачааллаа даалгүй унаснаас хүмүүсийг сандаргав. Үүнээс бол Биткойны 9000$ хүртэл уналт үзүүлж эргэн сэргэлээ.

    bittrex.com, coinbase.com, gdax.сom зэрэг том биржүүд түр зогсолтын байдалд орсон байна.

    жишээ нь АНУ-н томоохон биржийн нэг Coinbase 6-р сарын оргил үеээс 8 дахин их ачаалал өөр дээрээ авчээ.

    alt text

    posted in Арилжаа read more
  • admin

    Америкын Princeton University-с гаргасан онлайн хичээл. Уг сургууль Америктаа чансаагаараа 1-т жагсаж байна.
    Биткойны талаар гүнзгий ойлголттой болохыг хүсэж буй IT-н оюутан багш нарт зориулсан хичээлүүд болно.

    цуврал олон лекц бий.

    http://bitcoinbook.cs.princeton.edu/

    _

    posted in Хичээлүүд read more
  • admin

    Биткойн өнөөдөр 11.000$ хүрлээ

    alt text

    posted in Мэдээ read more

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.