• admin

    @CryptoSA Баахан хүний толгой эргүүлэхнээ. хаха

    posted in Биткойн read more
  • admin

    Биткойныг анх 100$-н үнэ хүрч байхад янз бүрийн нэр төртэй нөхдүүд энэ бол хөөс, Tulip mania, удахгүй дампуурна гэх мэтээр баахан мэдэмхийрч бүлтэрсэн байдаг.
    Гэтэл нөгөөх нь дампуурах нь битгий хэл дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж 5000$ хүртэл өсөөд амжлаа. Үүнээс болж тэр нөхдүүд эвгүй байдалд оролгүй яахав.
    Тийм нөхдийн нэгэнд дэлхийн хамгийн том банкны нэг JPMorgan-ны захирал Жэми Димон багтжээ. Тэрээр 2014 онд алдар нэр албан тушаалдаа эрдсэн үү яасан ТВ-р нэг удаа Биткойны талаар бүлтэрчихсэн чинь насан туршийн онигоо болж хөөрхий. Тухайн үед мэдэхгүй юмаа ярилаа гэж баахан шүүмжлүүлээд өнгөрч.
    Тэр явдлаас хойш хөөрхий шаралхсандаа сав л хийвэл Биткойны талаар сөрөг үгс чулуудаж, Биткойны эсрэг олон новшийн ажил зохиосны нэг нь өөрийн нэр дээр Биткойныг патентжуулах гэж 175 удаа оролдсон байх жишээний. Америкын Патентын алба түүний өрөвдмөөр оролдлогыг 175 удаа "cancel"-даж.
    Ядаж байхад төрсөн охин нь хэдэн Биткойн хямд байхад нь худалдаж авснаа өөрт нь гайхуулсан юм байх.

    Харин өнөөдөр Хятад улс ICO хийхийг хориглосныг далимдуулаад яаж зүгээр байхав "Биткойн чинь луйвар, Манайхаас Биткойн авсан хүн байвал ажлаас нь хална" гэж
    хэлснийг Bloomberg, Washington Post гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуурхай дамжуулжээ. Хариуд нь хүмүүсийн зүгээс сошиалаар дахиад баахан шүүмжлэв.
    Энэ удаа Форбес-н ахлах редактор эмэгтэйгээс эхлээд өөрийнх нь JPMorgan-д томоохон алба хашиж байсан Алекс Гурэвич гэх хүмүүс цөм хийв.
    Хүмүүс түүний 2008 оны санхүүгийн хямралд оролцсон хэргээр 13 тэрбум долларын торгууль төлсөн гутамшигт хэргийг нь дахин санууллаа. 13 тэрбум доллар!
    Санхүүгийн хямрал үүсгэж дэлхий даяар 22 триллион долларын хохирол учруулсан хам хэрэгтэн хэдэн сарынхаа орлогыг шидчихээд л одоо ингээд зүгээр яваад Биткойныг муулаад байдаг нь өөрөө бас гайхалтай хэрэг шүү. Ийм л өөдгүй нөхдөөс болж Биткойныг зохион бүтээсэн гэхэд болно. Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичнэ.

    Жирийн хүн компьютер технологийн талаар буруу зөрүү ярихыг алийг тэр гэхэв. Гэвч Дэлхийн хамгийн том банкны захирал хүн хариуцлагагүй үг хэлвэл хүмүүс мартдаггүй ажээ. За манайхан ч бас мэдэхгүй юмаараа бүлтэрэхдээ сайн. Заримынх нь хэл нь загатнаад сургаар сонссон юмаараа бүлтэрмээр хэцүү байгаа байх.
    Эхлээд сайн судлаарай даа.

    .

    alt text
    .

    Энэ удаа хаяагаа манаж "Биткойн 100.000$ хүрэх л байх гэхдээ л дампуурна" гэв. ккк
    .

    .
    alt text

    posted in Чөлөөт сэдэв - Чат read more
  • admin

    Сайн байцгаана уу?

    Монголчууд өөрсдийн гэсэн Биткойн сайтгүй явсаар асар олон жил болов. Биткойн сонирхдог хэрэглэдэг хүмүүс нэлээд байгаа боловч энд тэнд тархай бутархай, тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хааяа нэг биткойноо ярьж явааг шийдэж нэгдсэн нэг гэр орон, нэгдэж цуглах газар, өөрсдийн гэсэн веб сайттай болгохоор зүтгэл гарган энэхүү сайтыг нээв. Нэг нэгнээсээ суралцаж хамтдаа хөгжицгөөе!

    За тэгээд бүгдэнд нь амжилт.

    Админ.

    posted in Мэдээлэл read more
  • admin

    Bitcoin Difficulty гэж юу вэ?
    alt text

    Биткойны нийт тоог 21 сая ширхэг байхаар дээд хязгаарыг тогтоож өгсөн.
    Энэ 21 сая Биткойныг mining буюу олборлолт хийх замаар цуглуулж дуусна.
    Дунджаар 4 жилд тутам олборлолтын гарц хоёр дахин буурах зарчмаар багассаар 2140 онд хамгийн сүүлийн биткойныг олборлохоор загварчилсан. Өнөөдрийн байдлаар 10 минут тутамд 1 блок шинээр үүсч уг блок тутмаас 12.5 биткойн гарч байгаа, Уг 12.5 Биткойныг зүгээр өгөхгүй ба шинэ блокын хэш кодыг хамгийн түрүүнд амжилттай тайлсан miner-т шагнал болгож өгдөг.

    Тэгхээр Miner-ууд хамгийн түрүүнд тайлж шагналыг авхын тулд сайн компьютер, тусгай тоног төхөөрөмж бүтээж өрсөлдөж эхэлсэн. жишээ нь Antminer S9, дундаж хэш тайлах хугцаа нь 14TH/S г.м. Тоног төхөөрөмжүүд нь хүчин чадал сайн байх тусмаа хурдан тайлна. Өрсөлдөөн ширүүсч ганц нэгээрээ барахгүй болонгуут хоорондоо нэгдэж олборлолт хийхийг pool mining гэж нэрлэж байгаа. Тэгээд miner-ууд олноор нэмэгдэх тусам 10 минутанд тайлах ёстой байсан нууц кодыг 9, 8 минут юм уу түүнээс бага хугацаанд тайлах үзэгдэл гарна. Үүнээс сэргийлхийн тулд яах вэ? Үүнийг зохицуулж хуучин хэвэнд нь барихын тулд Блокыг тайлах хэш кодыг илүү хүндрүүлж өгнө. Ингэснээр тайлж дуусах дундаж хугацаа нь эргээд 10 минут руугаа очиж балансаа барина. Хэш кодын хүндрүүлэх түвшинг Difficulty гэж нэрлэж байгаа. Өрсөлдөөн ширүүсч шинээр Miner-ууд нэмэгдэх тусам Difficulty нэмэгдэнэ.

    Жишээ болгож Биткойн сүлжээний үзүүлэлт, статистик харуулдаг сайт дээр тайлбарлая:

    Хаяг: https://bitcoinwisdom.com/bitcoin/difficulty

    alt text
    ................................................................................

    Bitcoin Difficulty: Difficulty-н түвшин

    Estimated Next Difficulty: Дараагийн Difficulty -2.67% буурах магадлалтай статистик байна. Miner-уудад сайхан мэдээ.

    Adjust time: Difficulty-н хэмжээг 2016 дахь блок тайлагдсаны дараа буюу дунджаар 14 хоног тутам шинээр тогтоодог. Дараагийн Difficulty-г тодорхойлох хугацаа 831 Блокын дараа буюу 6.3 өдрийн дараа шинэчлэгдэх нь. 1 блок = 10 минут

    Hashrate: нийт сүлжээний Hashing power.

    Block Generation Time: 1 block : 10.9 minutes гэдэг нь, miner-ууд 1 блокыг 0.9 минут илүү удаанаар тайлж байна гэсэн үг. Байх ёстой хэмжээ нь 10 минут. Энэ илүүдэл минутыг багасгахын тулд Difficulty буурч тэнцвэрийг барина.

    Зүүн талд байгаа 14 TH/S, 243.7 USD/month гэдэг нь Antminer S9 төхөөрөмжийн үзүүлэлтийг жишээ болгож харуулав. 14TH/S-н хүчин чадалтай тоног төхөөрөмж өнөөдрийн Difficulty-тэй үед сарын 243 долларын үнэ бүхий Биткойн олборлох нь. Үүнд цахилгааны зардал багтаагүй.

    Difficulty өсөх тусам таны төхөөрөмжийн Биткойн олборлох гарц багасаж эхэлнэ. Яагаад гэвэл Difficulty өссөнч таны төхөөрөмжийн чадал нэмэгдээгүй. Тэгхээр Difficulty энэ эрчээрээ өсөөд байвал таны өнөөдөр ашиглаж байгаа Биткойн олборлох төхөөрөмж 1 юм уу 2 жилийн дараа сардаа 0.001 btc ч олборлож чадахгүй болох магадлалтай байх нь. Биткойн олборлох ажил ашиг багатай болж эхлэвэл зарим Miner-ууд ажиллахаа больж зогсолт хийж эхэлнэ. Miner-ууд цөөрч Hashrate буураад эхлэхээр Difficulty дагаж буурна. Ингээд Биткойн олборлолт ашиг хийх боломжийн зохистой түвшиндээ буцаад очих нь. Өөр нэг зам бол ирээдүйд олборлолт хийхэд дажгүй ашигтай байхаар дараагийн өндөр хүчин чадалтай mining төхөөрөмжүүд бүтээгдэж энэхүү эцэс төгсгөлгүй аймшигтай галзуу өрсөлдөөн цаашид үргэлжилнэ :)

    2 дахь зурган дээрээс харвал өнөөдрийн Difficulty болон Hash Rate-н түвшин жилийн өмнөхөөс огцом нэмэгдсэн байна.
    Шалтгаан нь Биткойны үнэ өсөж эхлэхээр Bitcoin mining ашигтай болж шинээр асар их Miner-ууд нэмэгдсэн.
    Мөн Antminer S9 гэх мэт мангасууд зах зээлд ихээр нийлүүлэгдэх болсон зэрэг олон шалтгаан бий.

    alt text

    Antminer S9 төхөөрөмж

    зөвхөн Биткойны SHA256 хэшийг тайлах тусгай чиптэй, 14TH/s гэдэг нь нэг секундэд 14 триллион хэш тайлах хүчин чадлын үзүүлэлт

    alt text

    posted in Биткойн олборлолт read more
  • admin

    Битмайны өөрсдийнх нь сайт болхоор мэдээж найдвартай. Харин хүлээж авах шуудангийн хаягаа бичихдээ сайн шалгаарай.

    posted in Тусламж read more
  • admin

    Suicide цаашид үргэлжлүүлэн

    Dogecoin данс нээх, арилжаа хийх, block explorer ашиглах гэх мэт хичээлүүд оруулбал шагнал болгож 1000 Dogecoin өгье ;)

    posted in Алткойн read more
  • admin

    Өө би тэнд яваагүй ээ. хэхэ.
    Тэр Ард бол өөрийнх нь бизнесийг лоббидох гэсэн нөхдүүдийн пракц үүсгээд байх шиг санагдсан.

    Ер нь би ямар нэг байгууллага, компанитай огт хамааралгүй Биткойнд зүгээр ариун цагаан сэтгэлээр хайраа өгсөн хүн :))

    Та хэд уулзалдаад бүлгэмийнхээ зорилго төлөвлөгөөг гаргаж л бай л даа. Би дэмжинэ.

    posted in Чөлөөт сэдэв - Чат read more

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.