2018 онд амьд үлдэх тактик. Шинээр Крипто сонирхож байгаа хүмүүсийн анхаарах зүйлс.

  1. Onecoin, Iseiko, Redex, Platincoin г.м сүлжээний бизнесийг криптовалюттай андуурахгүй байх. Пирамид схем, сүлжээний луйврын талаар өөрийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Bitconnect-тэй төстэй луйврын зооснуудаас зай барих, Веб сайт дээр нь хаяг байршил, холбогдох эзэнтэй эсхийг сайн нягтлах. Клаудмайнинг, Биткойн өсгөдөг, Хөрөнгө оруулалтын гэх сайтуудаас хол явах хэрэгтэй.

  2. Ripple, Bcash, TRX г.м зооснуудаас хол явах. Иймээс хэдэн зууг нэрлэж болох хэдий ч эд нарын ерөнхий нэршил нь shitcoin. Хаана хүмүүс ямар зоосыг хамгийн их ярьж хийрхэж шуугиж байна түүнээс хол явах. Дараагийн Биткойн, Биткойныг моодноос гаргана. г.м сүртэй рекламанд итгэхгүй байх.

  3. Хэзээ ч битгий өр зээл тавьж крипто ав. Криптод зөвхөн алдсан ч харамсахгүй гэсэн мөнгөн дүнгээр оролцох.

  4. Янз бүрийн сигнал, pump групт бүү оролц. Тэд нарын хүн хуурдаг үг нь "Найдвартай сайн". Ихэнх сигналууд памп групээс гаралтай байдаг. Пампын ард заавал сүүлдэж орсон нь хохирогч болдог.

  5. Шинэ хүмүүс крипто сонирхож эхлэхэд бүх зүйл шинэ, суралцах зүйл асар их санагдах учраас өөрөөсөө арай мэдлэг дээр нэгэнд найдах, дуурайх хандлага харагдаж байсан. Даанч амжилттай явахад туслах гэхээсээ илүү сүйрүүлэх хүчих зүйлс нь илүү байна. Өөрийн төлөвлөгөө, судалгаагүйгээр крипто бүү ав. Англи хэлгүй бол судалгаа хийнэ гэдэг боломжгүй. Тиймээс Англи хэлний мэдлэг тааруу бол сайжруулах тал дээр хичээх хэрэгтэй.

  6. (Scammer) Муур багш нарын урхинд орохгүй байх. Үүнд өнгөрсөн хугацаанд ТВ-р Биткойн, Блокчэйн ярьсан бараг ихэнх хүн орох байх. Yes. Хүмүүсийн Биткойн олж авах гэсэн эрэлтэн дээр тоглолт хийж бизнес, элдэв луйвраа сайн хийж харагдсан. Монголд Биткойныг суртчилах тал дээр технологийн салбарын хүмүүс нь биш хэдэн эвгүй нөхдүүд ярьж яваа харагддаг.

  7. "Мэргэжлийн судлаач"-с хол явах.
    IT салбарын мэргэжилгүй мөртлөө өөрийгөө Криптовалют, Блокчэйн судлаач гэж өргөмжилсөн хүмүүс байгаа. Биткойн нь нэг төрлийн цахим валют, мөнгө гэгдэж байгаа ч компьютерийн програм учраас үүнийг ойлгодог, судалж хөгжүүлдэг хүмүүс нь програм хангамж хөгжүүлэгч нар юм. Хичнээн нэр хүндтэй хүн байсан ч IT-н мэргэжилгүй бол тийм судлаач нарын үг цагын гарз. Тэд нарын мэдээллийн эх үүсвэр нь Coindesk г.м мэдээний сайт, найзынх нь тайлбар гол төлөв байдаг.

  8. Мэргэн буудагч нарын шинжилгээнд болгоомжтой хандах. Монгол гадаадгүй буудагч нар өнгөрсөн саруудад шинэ хүмүүсийг цөм шатааж байхийг харлаа. Bcash, Ripple, Vertcoin, Tron г.м. 2017 он тэр чигтээ өсөлттэй байсан учраас ямарч хулхи зоос нэрлэсэн суга өсөж байсан.
    Ирээдүйн сайн шинжээч нар одоо суралцах шатандаа яваа. Ганц хоёрхон жилийн дотор хангалттай туршлага хуримтлуулах боломжгүй