Биткойнтой холбоотой нэр томъёоны тайлбар


  • administrators

    Биткойнтой холбоотой эргэлзээтэй нэр томъёо их байгаа тул нэг мөр учирыг нь олох зорилгоор энэ сэдвийг нээв.

    Зарим орчуулга болон тайлбар нэг л биш байвал өөрийн хувилбарыг санал болгоорой.

    coin - зоос
    blocksize - блокын хэмжээ/багтаамж
    block explorer - блокчайны бүхий л мэдээллийг харуулах боломжтой онлайн вебсайт, үйлчилгээ. Биткойны гүйлгээ болон гүйлгээний түүх шалгах, данс харах г.м
    confirmation - баталгаажуулалт
    unconfirmed transaction - баталгаажаагүй гүйлгээ.
    mining - олборлолт
    mining pool - олборлолтын бүлэг, сан, нэгдсэн нэг сервер үүсгээд биткойн олборлогч нар нэгдэж олборлох ажил хийхийг хэлнэ.
    gpu mining - график картаар олборлолт хийх
    cpu mining - компьютерийн процессороор олборлолт хийх
    halving - хуваагдал
    difficulty - хүндрүүлэлт, шалгуур
    hashrate - хашлалтын түвшин, биткойн олборлогчын хаш тайлах чадах хүчин чадлын үзүүлэлт.
    soft fork - зөөлөн салаалалт, блокчайнд шинэ протоколыг нэвтрүүлэх үед түүнийг нь зангилаанууд дэмжсэнээр шинэчлэл хийх үйл явц.
    hard fork - хатуу салаалалт, хэлцэл тохиролцоо хийлгүй шууд салаалалт хийх үзэгдэл. үр дүнд нь хуучин болон шинэ гэсэн 2 тусдаа blockchain үүснэ.
    hard Fork-н сонгодог жишээ нь Ethereum болон Ethereum Classic, мөн BitcoinCash, BitcoinGold зэрэг зооснууд биткойн хуучин гинжинблокоос салаалсан тохиолдлууд юм.
    transaction fee - гүйлгээний шимтгэл
    51% attack - сүлжээний 51%-г ямар нэг бүлэг этгээд эсвэл дан ганц этгээд/төхөөрөмж/mining pool дангаар ноёрхож хатуу салаалалт үүсгэж дайралт хийх. Давуу талаа ашиглан хуурамч гүйлгээ сүлжээнд нэвтрүүлэх боломжтой.
    Double spend - давхар зарцуулалт. Биткойн сүлжээнд нэг зоос эсвэл гүйлгээг олон этгээд рүү нэгэн зэрэг хийж цацах. Зүйрлэвэл мөнгийг хуурамчаар үйлдсэнтэй дүйцэх зүйл. Өмнө нь олон тооны цахим мөнгөний хувилбарууд гарч байсанч энэ асуудлыг шийдэж чадахгүй байснаар бүтэлгүйтэж байсан. Биткойн нь энэ асуудлыг Блокчайны тусламжтай шийдсэн.
    ICO - Initial Coin Offering - Шинээр нийтэд криптовалют санал болгох/гаргах, IPO-той ижил зарчим
    Multi Signature - /multisig/ олон гарын үсэгт
    P2P - Peer to Peer нэгээс нөгөө рүү, хоёр хүн болон төхөөрөмжийн хоорондох шууд холбоо. дундын ямар нэгэн 3 дагч этгээдийн оролцоогүй
    ledger - тайлан, данс
    distributed ledger - тархсан данс
    decentralized - төвлөрсөн бус, тархсан
    SHA256 - /Secure Hashing Algorithm/ Хашлалтын алгоритм. Биткойны ашигладаг хашлалтын алгоритм.
    ASIC - SHA256 хаш тайлан тусгай зориулалтын чип, түүнээс бүрдсэн төхөөрөмж
    full node - бүтэн зангилаа. Биткойны бүхэл гинжин блокыг өөртөө агуулсан зангилааг хэлнэ. Бүтэн зангилаа ажиллуулах Биткойны нийт блокчайн хэмжээ 164GB хүрээд байна.
    crypto - /cryptography/ криптограф
    cryptocurrency - криптовалют, крипто мөнгөн тэмдэгт
    wallet - түрийвч түрийвч нь нэг болон түүнээс олон биткойны дансыг агуулж болно.
    paper wallet - цаасан түрийвч. Биткойн дансныхаа хувийн болон нийтийн түлхүүрийг цаасан дээр хэвлэж хадгалахыг цаасан түрийвч гэнэ.
    address - дансны хаяг, биткойн хүлээж авах дансны хаяг, өөр нэр нь нийтийн түлхүүр буюу public key

    Business:

    HODL - Hold буюу хадгалах, барих гэсэн утгатай.
    FOMO Fear of missing out - Боломжийг алдахаас айж арилжаанд орох.
    FUD Fear Uncertainty Doubt, - Эргэлзээ, айдас төрүүлэхүйц баталгаагүй, худал мэдээлэл
    ATH All time high - ханшийн хамгийн өндөр цэг
    Pump - үнэ хөөрөгдөх, ихээр худалдаж авах
    Dump - үнэ буулгах, ихээр зарах
    Pump and dump - санаатай үнийн хөөрөгдөл.
    Marketcap - зах зээлийн нийт багтаамж
    Altcoin - alternative coin / altcoin биткойноос хойш гарсан бусад зооснууд
    Exchange - криптовалют арилжах бирж
    Commodity - түүхий эд, ??
    Private money - ????


  • administrators

    Гүенгийн орчуулгыг энд оруулав.

    Хаяг: http://bitcoin-mn.blogspot.com/2015/08/blog-post_11.html

    bitcoin - биткойн (үгчилж орчуурвал битзоос гэж болно)
    blockchain / general ledger - гинжэн блок / үндсэн тэмдэглэгээ
    block - блок
    miner(s) - уурхайчин(д),
    hash - хаш (дурын мэдээлэл, дата-г алгоритмын тусламжтай нэг урттай утгаар илэрхийлэх, мөн fingerprint, message digest, cryptographic checksum, message integrity check, manipulation detection code(MAC) гэж янз янзаар нэрлэгдэнэ)
    nonce - nonce (олон удаа үүсгэх зорилгоор хэрэглэх дурын тоо, дахин үүсгэх болгонд өөр өөр бөгөөд ямар утга үүсэхийг урьдчилан таах боломжгүй (random) байна)
    encryption, sign - шифрлэлт
    ciphertext - шифрлэгдсэн мэдээлэл
    plaintext - тайлагдсан (шифрлэгдээгүй) мэдээлэл
    private key -хувийн нууц түлхүүр - биткойн түрийвч
    public key - нийтийн түлхүүр - биткойн хаяг
    node - зангилаа - сүлжээнд уурхай хийх, гүйлгээний баталгаа хийж сүлжээнд хамрагдсан компьютерийн систем, энэ нь ширээний компьютер-аас авхуулаад тусгайлан бэлтгэсэн ASIC (Application Specific Integrated Circuit) байж болно.
    target threshold - тоот хязгаар - хаш хийхэд хэр хүнд байхыг тодорхойлох тохируулах зориулалттай тоон утга.
    consensus rule - зөвшилцөөний дүрэм - хашийг хэр хүчин чармайлтаар гаргах дүрэмийг заасан зөвшилцлийн болон бусад дүрэм.
    transaction input/output - гүйлгээний оролт/гаралт
    proof of work - гүйцэтгэлийн баталгаажуулалт
    coinbase transaction - үндсэн гүйлгээ, үндсэн зоос гүйлгээ (блокт орших хамгийн эхний гүйлгээ)
    transaction identifier - гүйлгээний таних тэмдэг
    UTXO - Unspent transaction output - гүйлгээнд зарцуулагдаагүй гаралт
    fork - салаалт - нэгээс илүү адил өндөртэй блок үүсэх
    stale/orphan block - салаалсаны дараа хүчингүй болсон блок
    true orphan block - өмнөх блокоосоо салсан буюу өмнөх блок нь мэдэгдэхгүй болсон блок
    genesis block - биткойны хамгийн эхэнд үүссэн блок
    raw transaction format - түүхий гүйлгээний формат
    SPV - simplified payment verification - хялбаршуулсан гүйлгээний хяналт - гар утсанд түрийвч суулгасан тохиолдолд гинжэн блокийг бүхэлд нь download хийх нь тохиромжгүй учир, гүйлгээг хялбаршуулсан аргаар шалган баталгаажуулах
    pubkey scripts - нийтийн түлхүүрийн скрипт - гүйлгээний гаралтанд орших скрипт бөгөөд, тухайн сатоши-нуудыг зарцуулах нөхцлүүдийг тусгасан байна.
    signature script - гарын үсэгтэй скрипт - pubkey scripts буюу нийтийн түлхүүрийн скрипт дээр нөхцлүүдийг ханган гүйлгээ хийсэн тохиолдолд энэ бичлэг үүснэ.
    EDCSA signature - EDCS гарын үсэг - Нийтийн түлхүүртэй холбоотой утга, тухайн нийтийн түлхүүр нь хэн нэгний нууц түлхүүрээс гаргаж авсан байна. Энэ гарын үсэг нь тухайн нийтийн түлхүүр лүү дамжуулсан сатоши-г зарцуулахад хэрэглэнэ:
    satoshi - биткойны хамгийн жижиг нэгж буюу 1 биткойны 100 саятай тэнцэнэ (0.00000001 BTC)


  • administrators

    Хэвлэл мэдээллийнхэн болон зарим хүмүүс Blockchain болон Ethereum-г бичихдээ Оросуудыг дуурайж галиглаад
    байхаар нь хувьдаа ихэд гайхсан билээ. Эргэлзээг арилгах үүднээс груп дээр санал асуулга явуултал ийм үр дүн гарав.

    Blockchain = Блокчэйн (Блокчейн)
    Ethereum = Этериум (Эфэриум)

    alt text

    alt text


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.