Bitcoin Difficulty гэж юу вэ?


  • administrators

    Bitcoin Difficulty гэж юу вэ?
    alt text

    Биткойны нийт тоог 21 сая ширхэг байхаар дээд хязгаарыг тогтоож өгсөн.
    Энэ 21 сая Биткойныг mining буюу олборлолт хийх замаар цуглуулж дуусна.
    Дунджаар 4 жилд тутам олборлолтын гарц хоёр дахин буурах зарчмаар багассаар 2140 онд хамгийн сүүлийн биткойныг олборлохоор загварчилсан. Өнөөдрийн байдлаар 10 минут тутамд 1 блок шинээр үүсч уг блок тутмаас 12.5 биткойн гарч байгаа, Уг 12.5 Биткойныг зүгээр өгөхгүй ба шинэ блокын хэш кодыг хамгийн түрүүнд амжилттай тайлсан miner-т шагнал болгож өгдөг.

    Тэгхээр Miner-ууд хамгийн түрүүнд тайлж шагналыг авхын тулд сайн компьютер, тусгай тоног төхөөрөмж бүтээж өрсөлдөж эхэлсэн. жишээ нь Antminer S9, дундаж хэш тайлах хугцаа нь 14TH/S г.м. Тоног төхөөрөмжүүд нь хүчин чадал сайн байх тусмаа хурдан тайлна. Өрсөлдөөн ширүүсч ганц нэгээрээ барахгүй болонгуут хоорондоо нэгдэж олборлолт хийхийг pool mining гэж нэрлэж байгаа. Тэгээд miner-ууд олноор нэмэгдэх тусам 10 минутанд тайлах ёстой байсан нууц кодыг 9, 8 минут юм уу түүнээс бага хугацаанд тайлах үзэгдэл гарна. Үүнээс сэргийлхийн тулд яах вэ? Үүнийг зохицуулж хуучин хэвэнд нь барихын тулд Блокыг тайлах хэш кодыг илүү хүндрүүлж өгнө. Ингэснээр тайлж дуусах дундаж хугацаа нь эргээд 10 минут руугаа очиж балансаа барина. Хэш кодын хүндрүүлэх түвшинг Difficulty гэж нэрлэж байгаа. Өрсөлдөөн ширүүсч шинээр Miner-ууд нэмэгдэх тусам Difficulty нэмэгдэнэ.

    Жишээ болгож Биткойн сүлжээний үзүүлэлт, статистик харуулдаг сайт дээр тайлбарлая:

    Хаяг: https://bitcoinwisdom.com/bitcoin/difficulty

    alt text
    ................................................................................

    Bitcoin Difficulty: Difficulty-н түвшин

    Estimated Next Difficulty: Дараагийн Difficulty -2.67% буурах магадлалтай статистик байна. Miner-уудад сайхан мэдээ.

    Adjust time: Difficulty-н хэмжээг 2016 дахь блок тайлагдсаны дараа буюу дунджаар 14 хоног тутам шинээр тогтоодог. Дараагийн Difficulty-г тодорхойлох хугацаа 831 Блокын дараа буюу 6.3 өдрийн дараа шинэчлэгдэх нь. 1 блок = 10 минут

    Hashrate: нийт сүлжээний Hashing power.

    Block Generation Time: 1 block : 10.9 minutes гэдэг нь, miner-ууд 1 блокыг 0.9 минут илүү удаанаар тайлж байна гэсэн үг. Байх ёстой хэмжээ нь 10 минут. Энэ илүүдэл минутыг багасгахын тулд Difficulty буурч тэнцвэрийг барина.

    Зүүн талд байгаа 14 TH/S, 243.7 USD/month гэдэг нь Antminer S9 төхөөрөмжийн үзүүлэлтийг жишээ болгож харуулав. 14TH/S-н хүчин чадалтай тоног төхөөрөмж өнөөдрийн Difficulty-тэй үед сарын 243 долларын үнэ бүхий Биткойн олборлох нь. Үүнд цахилгааны зардал багтаагүй.

    Difficulty өсөх тусам таны төхөөрөмжийн Биткойн олборлох гарц багасаж эхэлнэ. Яагаад гэвэл Difficulty өссөнч таны төхөөрөмжийн чадал нэмэгдээгүй. Тэгхээр Difficulty энэ эрчээрээ өсөөд байвал таны өнөөдөр ашиглаж байгаа Биткойн олборлох төхөөрөмж 1 юм уу 2 жилийн дараа сардаа 0.001 btc ч олборлож чадахгүй болох магадлалтай байх нь. Биткойн олборлох ажил ашиг багатай болж эхлэвэл зарим Miner-ууд ажиллахаа больж зогсолт хийж эхэлнэ. Miner-ууд цөөрч Hashrate буураад эхлэхээр Difficulty дагаж буурна. Ингээд Биткойн олборлолт ашиг хийх боломжийн зохистой түвшиндээ буцаад очих нь. Өөр нэг зам бол ирээдүйд олборлолт хийхэд дажгүй ашигтай байхаар дараагийн өндөр хүчин чадалтай mining төхөөрөмжүүд бүтээгдэж энэхүү эцэс төгсгөлгүй аймшигтай галзуу өрсөлдөөн цаашид үргэлжилнэ :)

    2 дахь зурган дээрээс харвал өнөөдрийн Difficulty болон Hash Rate-н түвшин жилийн өмнөхөөс огцом нэмэгдсэн байна.
    Шалтгаан нь Биткойны үнэ өсөж эхлэхээр Bitcoin mining ашигтай болж шинээр асар их Miner-ууд нэмэгдсэн.
    Мөн Antminer S9 гэх мэт мангасууд зах зээлд ихээр нийлүүлэгдэх болсон зэрэг олон шалтгаан бий.

    alt text

    Antminer S9 төхөөрөмж

    зөвхөн Биткойны SHA256 хэшийг тайлах тусгай чиптэй, 14TH/s гэдэг нь нэг секундэд 14 триллион хэш тайлах хүчин чадлын үзүүлэлт

    alt text



  • Энгийн ойлгомжтой тайлбарласан байна. :wd:


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.