Onecoin



  • Энэ ер нь их олон оронд хүчээ аваад байгаа эд байна шүү. Хэдэн жилийн өмнө алткойн байх гэж бодоод огт анзаардаггүй байлаа. Тэгсэн cryptocurrency гэж нэг их яриад байдаггүй хүн хүртэл гэнэт яриад эхлэхээр нь бас нэг дэвшилтэт технологи гараад ирвүү гээд судлаад үзтэл мань пирамидын сүлжээ эрхэлдэг нөхдүүд л блокчэйн технологийн нэрийг барьж шинэ луйвраа эхлүүлсэн байж л дээ. Тухайн баг нь бигкойн ажиллагааг урьд амжилттай хэрэгжүүлсэн гэж байна. Одоо мэдээж бигкойн нь байхгүй. Ружа Игнатова гэх бүсгүйн хувьд лекцүүдийг нь харлаа. Өөрөө юу ярьж байгаагаа огт мэдэхгүй хүн бололтой. Тэгэхээр ард нь илүү нөлөөтэй хүмүүс байгаа. Ружа бол зүгээр л компаний нүүр царай, олны өмнө гарч суртал ухуулга хийдэг лектор нь юм байна.
    Интернет орчинд тухайн сүлжээг жинхэнэ cryptocurrency биш гэдгийг тодорхойлон тайлбарласан жишээнүүд дүүрэн байгаа болохоор тэр болгоныг дурдах нь илүүц биз. Ямартай ч өөрсөд нь блокчэйн байхгүй. Блокчэйн гэж харуулж байгаа бичлэг нь маш инээдтэй. Минут тутамд шинэ блок үүсч харин блок болгонд ганцхан гүйлгээ байх жишээтэй. Хэрвээ үнэхээр л хэдэн сая идэвхтэй хэрэглэгчтэй юм бол блок тутамд хэдэн зуу магад хэдэн мянган гүйлгээ байх учиртай.
    Тэгэхээр юу болоод байна вэ гэхээр уламжлалт пирамидын сүлжээ эрхэлдэг хүмүүс сүүлийн үед тренд болж байгаа блокчэйн технологийн нэрийг барьж cryptocurrency ба mining гэдэг үг хавьчуулаад шалгарсан аргаараа л залилан хийж байна. Мэдээж энэ нь анх cryptocurrency ертөнцөд хөл тавьж буй эсвэл хөл тавих гэж буй хүмүүст маш буруу ойлголт өгч блокчэйн технологи бол сүлжээний луйвар юмаа гэсэн дүгнэлтэнд хүргүүлэх гээд буй юм. Олон оронд хэрэг үүсгэж лидерүүдийг нь баривчилж байгаа талаар мэдээлэл огт тасрахгүй байна. Бас нэг онцлох зүйл cryptocurrency оpen source байх ёстой. Технологи, блокчэйн, алгоритм нь олон нийтэд нээлттэй хүн болгон ашиглах боломжтой, хамгийн гол нь эхэлсэн өдрөөсөө авхуулаад бүх гүйлгээг нь шалгах боломжтой байх ёстой. Тэд ямар технологи дээр суурилсан ямар блокчэйн ашиглаж буй нь бүрхэг, тухай зоос нь POW, POS, Scrypt гэдэг нь ч тодорхойгүй. Тэгэхээр тухайн компанид зоос огт байхгүй харин өөрсдийн веб сайт дахь анивчдаг цифрүүд бол байгаа.
    Зоос зах зээлд нээлттэй арилжаанд орно гэж амлаад 3 жил болж буй юм байна. Хэрвээ зоос нь (үнэхээр блокчэйн байгаа бол шүү!) нээлттэй арилжаанд гарлаа ч тэр даруйдаа уналтанд орж сэргэлт авахгүй. Тиймээс ч дотоод нууцлагдмал биржээр борлуулж байгаа. Сая хятадад ICO (initial coin offering) хийхийг хориглосон. Тэгэхээр хятадаас татсан мөнгөө хуулийн дагуу буцаан олгох болж байгаа юм. 2018 он тэдний хувьд баривчилгааны жил болох магадлалтай. Хамгийн харамсалтай нь олон мянган энгийн хүмүүс бас л мөнгөө луйвардуулах болно. Тэгээд нэгэнт мөнгөө аваачаад өгчихсөн бол тэгээд л найдваргүй дээ. Тухайн хүн өөрийгөө өөрөөсөө хамгаалж чадахгүй бол өрөөл бусад тухайн хүнийг хамгаална гэж байхгүй шүү дээ. Бүх зүйл дууссаны дараа сүлжээчид танд нэг л зүйл хэлнэ. Чамайг хэн ч бидэнд мөнгөө өг гэж тулгаагүй. Хохь чинь!
    Тэр цагт та дотны хүнийхээ хажууд очиж сэтгэл санааны л дэм болж чадна. Мөнгийг нь бол буцааж өгч чадахгүй. Тайвшир даа гэж хэлээд мөрөн дээр нь зөөлөн алгадаарай.



  • Ингэж л тархи угаагаад байгаам даа.

    https://www.facebook.com/todgii.lkhagva.3/videos/vb.100012959408892/348192928956018/?type=3&theater



  • Ванкойны фэнүүд мэдээ уншаад огт ойлгодоггүй бололтой. Биткойныг хорино гээгүй харин BTC/CNY хослолыг түр зогсоож байгаа. Бусад BTC/ETH гэх мэт хослолууд хэвийн арилжигдана. Юаниар арилжаалахын тулд тусгай зөвшөөрөл авна. Татвараас зайлсхийж буй нөхдүүдийг л барьж авахаас гадна ICO хийж хүмүүсийг луйвардаж буй нөхдүүдийг зогсоох арга юм.


  • administrators

    Сүлжээний луйвар цоо шинэ юм биш гэтэл хүмүүс маш амархан тархиа угаалгаж байна шүү.
    Зүгээр ийм болхоороо л 4 жил болгон хулхидуулаад байгаа байх.


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.