JPMorgan-ны захирал дахин онигоонд оров


  • administrators

    Биткойныг анх 100$-н үнэ хүрч байхад янз бүрийн нэр төртэй нөхдүүд энэ бол хөөс, Tulip mania, удахгүй дампуурна гэх мэтээр баахан мэдэмхийрч бүлтэрсэн байдаг.
    Гэтэл нөгөөх нь дампуурах нь битгий хэл дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж 5000$ хүртэл өсөөд амжлаа. Үүнээс болж тэр нөхдүүд эвгүй байдалд оролгүй яахав.
    Тийм нөхдийн нэгэнд дэлхийн хамгийн том банкны нэг JPMorgan-ны захирал Жэми Димон багтжээ. Тэрээр 2014 онд алдар нэр албан тушаалдаа эрдсэн үү яасан ТВ-р нэг удаа Биткойны талаар бүлтэрчихсэн чинь насан туршийн онигоо болж хөөрхий. Тухайн үед мэдэхгүй юмаа ярилаа гэж баахан шүүмжлүүлээд өнгөрч.
    Тэр явдлаас хойш хөөрхий шаралхсандаа сав л хийвэл Биткойны талаар сөрөг үгс чулуудаж, Биткойны эсрэг олон новшийн ажил зохиосны нэг нь өөрийн нэр дээр Биткойныг патентжуулах гэж 175 удаа оролдсон байх жишээний. Америкын Патентын алба түүний өрөвдмөөр оролдлогыг 175 удаа "cancel"-даж.
    Ядаж байхад төрсөн охин нь хэдэн Биткойн хямд байхад нь худалдаж авснаа өөрт нь гайхуулсан юм байх.

    Харин өнөөдөр Хятад улс ICO хийхийг хориглосныг далимдуулаад яаж зүгээр байхав "Биткойн чинь луйвар, Манайхаас Биткойн авсан хүн байвал ажлаас нь хална" гэж
    хэлснийг Bloomberg, Washington Post гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуурхай дамжуулжээ. Хариуд нь хүмүүсийн зүгээс сошиалаар дахиад баахан шүүмжлэв.
    Энэ удаа Форбес-н ахлах редактор эмэгтэйгээс эхлээд өөрийнх нь JPMorgan-д томоохон алба хашиж байсан Алекс Гурэвич гэх хүмүүс цөм хийв.
    Хүмүүс түүний 2008 оны санхүүгийн хямралд оролцсон хэргээр 13 тэрбум долларын торгууль төлсөн гутамшигт хэргийг нь дахин санууллаа. 13 тэрбум доллар!
    Санхүүгийн хямрал үүсгэж дэлхий даяар 22 триллион долларын хохирол учруулсан хам хэрэгтэн хэдэн сарынхаа орлогыг шидчихээд л одоо ингээд зүгээр яваад Биткойныг муулаад байдаг нь өөрөө бас гайхалтай хэрэг шүү. Ийм л өөдгүй нөхдөөс болж Биткойныг зохион бүтээсэн гэхэд болно. Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичнэ.

    Жирийн хүн компьютер технологийн талаар буруу зөрүү ярихыг алийг тэр гэхэв. Гэвч Дэлхийн хамгийн том банкны захирал хүн хариуцлагагүй үг хэлвэл хүмүүс мартдаггүй ажээ. За манайхан ч бас мэдэхгүй юмаараа бүлтэрэхдээ сайн. Заримынх нь хэл нь загатнаад сургаар сонссон юмаараа бүлтэрмээр хэцүү байгаа байх.
    Эхлээд сайн судлаарай даа.

    .

    alt text
    .

    Энэ удаа хаяагаа манаж "Биткойн 100.000$ хүрэх л байх гэхдээ л дампуурна" гэв. ккк
    .

    .
    alt text


  • administrators

    9.15-ны өдөр Биткойны үнэ 3000$ хүртэл буух үед JPMorgan, Morgan Stanley, Credit Suisse баахан биткойн securities Шведийн хувьцааны биржээс худалдаж авлаа.

    Morgan Stanley нь JPMorgan-ны хамтран байгуулсан охин компани бололтой.

    Линк: https://en.wikipedia.org/wiki/Morgan_Stanley

    Дэлхийн том банкны захирал Биткойн олж авахын тулд ТВ-р тэнэг хүний дүрд тоглож худлаа ярихаас сийхгүй болсон цаг болоо юу даа. ккк

    Линк: https://www.nordnet.se/mux/web/marknaden/aktiehemsidan/index.html?identifier=109538&utm_content=bufferd9a49&utm_medium=social&utm_source=twitter.com&utm_campaign=buffer

    .
    alt text


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.