Биткойн данс нээх - Түрийвч ашиглах


  • administrators

    Bitcoin wallet буюу биткойн түрийвч нь танд биткойн данс нээж өгдөг үйлчилгээ болон програмуудыг ерөнхийд нь хэлж байгаа.
    Доорх түрийвчүүдийг ашиглан та өөртөө хүссэн тоогоороо биткойн данс нээж болно. Тэгхээр заавал нэг биткойн хаягтай зууралдах шаардлагагүй юм

    Төрлөөр нь ангилвал:

    • Онлайн веб түрийвч

    Blockchain.info , Xapo.com , Coinbase.com

    • Десктоп, компьютер дээр ажиллах түрийвч

    Bitcoin Core, Electrum.org, Jaxx.io ,Exodus.io

    • Мобайл түрийвч буюу гар утасны аппликэйшн.

    Iphone: Blockchain.info, Xapo, Mycelium, Jaxx, Airbitz, BTC.com
    Aндройд: Blockchain.info, Electrum, Mycelium, Jaxx

    • Цаасан түрийвч, Оффлайн түрийвч:

    bitaddress.org

    Өөр олон байгаа боловч ерөнхийд нь найдвартай хэдийг нь сонголоо.

    Эрсдэл:

    Компьютер чинь вирустэй бол таны нууц түлхүүр болон биткойныг хулгайлах боломжтой. Компьютерээ вирусгүй байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.
    Энэ тохиолдолд Мобайл түрийвч ашиглан гар утсан дээрээ биткойн дансаа нээвэл эрсдэл бага.

    Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа бол нууц үгээ мартах. Нууц үгээ мартвал ямарч авралгүй

    Онлайн веб түрийвчүүд нь таны имэйл хаяг, нууц түлхүүр, private key зэргийг өөрсдийн сервер дээрээ хадгалдаг учраас тийм ч найдвартай биш. Өөр нэг эрсдэл бол веб сайтууд нь ямар нэг шалтгаанаар хаагдах, хакерын халдлагад өртөх тохиолдолд та өөрийн биткойноо цуг алдах, нэвтэрч чадахгүй болох зовлонтой учирна. Тиймээс веб түрийвч болон биткойн арилжааны сайтууд дээр биткойноо хадгалхаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

    Десктоп түрийвч нь таны мэдээллийг өөр дээрээ болон гуравдагч этгээдэд дамжуулахгүй учраас бүх нууцлал таны гарт байна гэсэн үг. Үүнд цаасан түрийвч бас багтана


  • administrators

    Веб түрийвч

    Blockchain.info сайт веб түрийвчийн үйлчилгээ үзүүлдэг. дэлхийн номер 1 сайт.
    Мөн гар утсанд зориулсан аппликэйшнтэй. Уг сайт дээр биткойны бүх л гүйлгээг харж шалгах боломжтойгоороо бусдаас онцгой.
    Одоогоор зөвхөн Биткойн болон Этэриум-г блокчайн түрийвчэндээ хадгалж болно.

    хаяг: blockchain.info

    Хамгийн анхны Биткойн хаяг:

    • 1A1zP1eP5QGefi2DMPTfTL5SLmv7DivfNa

    10000 Биткойноор 2 ширхэг Пицца авч байсан залуугийн хаяг:

    • 1XPTgDRhN8RFnzniWCddobD9iKZatrvH4

    2010.05.22-ны өдрийн гүйлгээн дээр харагдана. Өнөөдрийн ханшаар 43 сая долларын үнэтэй пицца авч иджээ.
    .
    Дээрх хаягуудыг blockchain.info сайт дээр search хийгээд хайгаад үзээрэй. бүх зүйл харагдана.
    .


  • administrators

    Десктоп түрийвч.

    Биткойн десктоп түрийвч (Desktop wallet) болон веб түрийвч (Web wallet) яаж нээх тухай видео хичээл орууллаа.
    Ойлгомжгүй эсвэл орхигдуулсан ямар нэг зүйл байвал тодруулж асуугаарай.
    Түрийвч гэдэг нь таньд Биткойн хаяг нээж өгдөг програм болон веб сайтуудыг хэлж байгаа

    Jaxx-г хэрэглэхэд тохиромжтой байдал өөр дээрээ олон төрлийн цахим зоос хадгалах боломжтой
    байдгаараа бусдаасаа илүү. Мөн гар утсан дээрээ Jaxx-н аппликэйшнийг суулгаад ашиглаж болно.

    татах хаяг: jaxx.io

    Эрсдэл:

    • Компьютер чинь вирустэй бол таны нууц түлхүүр болон биткойныг хулгайлах боломжтой. Компьютерээ вирусгүй байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.

    • Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа бол нууц үгээ мартах. Нууц үгээ мартвал ямарч авралгүй
      .



  • Уучлаарай танин мэдэхүйн юм асуучихая.
    blockchain.info дээр wallet нээсийн bitcoin address аа яаж харах уу олдоггүй ээ



  • @anaraa Хүлээн авах хүсэлт явуулах болгонд чинь wallet address шинээр гарч ирэх ёстой доо. (Би өөрөө blockchain.info дээр бүртгэлгүй болохоор хаана нь байгааг сайн мэдэхгүй байна)


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.