Bitcoin Cash (BCH)



  • Bitcoin Cash-н талаар админууд болон SA гэх мэт хүмүүс маань мэдэж буй зүйлсээ хуваалцаач? Яагаад хуваагдах болов? Ирээдүйтэй юу, майнинг, худалдаж авах эсэх гэх мэтээр...


  • administrators

    Удахгүй нэг сайхан урт юм бичнээ.


  • administrators

    Завтай болхоороо юм оруулна гэвэл худлаа юм шиг байна. юу ч гэсэн эхний ээлжинд бага ч гэсэн бичиж байхаас.

    Биткойны хөгжүүлэлтийг хариуцсан хөгжүүлэгч, програмистуудын бүлэг байдгийг зарим нь мэдэх байх. /Bitcoin Core/
    Тэд Биткойны одоо байгаа блокын 1mb хэмжээг 8mb, 2mb болгох дээр санал зөрөлдөж байсан. Энэ юу вэ гэхээр биткойны гүйлгээ дотоод мэдээлэл дамжих хурдыг сайжруулах тухай гэж бүдүүн тоймоор ойлгож болно. Тэгээд тогтсон нэг шийдвэрт хүрээд байсан боловч хоёр зөрүүд нөхөр өөрсдийн гэсэн Биткойны хувилбарыг авч явнаа гээд Bcash-г гаргасан юм. Ялгаагүй одоо байгаа 850 гаруй цахим зоосны нэг л болхоос яг биткойн биш. Онцлог нь 8.1-с өмнөх биткойны блокчайн баазыг шууд хуулбарлаж түүн дээр нь өөрсдийн бие даасан блокчайныг ажиллуулж байгаа. Үүнийг мэргэжлийн хэллэгээр нь Fork гэнэ. Шинээр гарч байгаа цахим зооснууд шиг бүхнийг 0-с нь эхлээд биш Биткойны 2009-с эхлээд 2017.8.1 хүртэлх бүх блокчайн баазыг өөртөө давхар агуулж байгаа гэсэн үг. Тэгхээр чамд 8.1-с өмнө ийш тийш хөдөлгөөгүй хадгалсан биткойн байгаа бол яг тэр тоотой нь тэнцүү Bcash бас автоматаар үнэгүй авах боломжтой гэсэн үг.

    Зарим exchange сайтууд дээр өөрийн Биткойноо хадгалж байсан бол тэд автоматаар тэнцүү хэмжээний Bcash олгож байгаа. Харин Биткойноо бусад төрлийн wallet дээр хадгалж байсан бол хувийн түлхүүр буюу private key-ээ ашиглаад өөрөө Bcash авах боломжтой.

    Bcash цаашид ирээдүйтэй эсэх дээр үнэхээр хэлж мэдэх юм алга. мэдээж оршин тогтнох л байх.
    Харин үнэ нь навс унах уу, өсөх үү гэдгийг одоо шууд хэлэх хэцүү.



  • BCH олгосон байхаар нь гайхаад байсан юм. BTC-тэй байсан нөхдүүд зүгээр сууж байгаад хөрөнгөө арвижуулаад авч дээ. Өнөөдрийн ханш 1BCH=688$, арилжаалж болж байгаа гэхээр бас л гайхмаар шүү...


  • administrators

    Харин тийм. зүгээр "эх орны хишиг", "хүүхдийн 21K" шиг юм болчихлоо :)

    ингэнэ ч гэж төсөөлсөнгүй. Үнэ нь навс унаад майнерууд тоохгүй хаяна гэж бодож байтал.



  • Ethereum classic бол ethereum ийн форк гэж байгаа. Бутерин гээл орос залуу форумуудаар анх ethereum ийг танилцуулж сэдэв нээж байхад бас л олон хүн түүнийг дооглож байж билээ. Гэтэл мань эрийг Путин өөрөө хүлээн авч уулзаж байх жишээтэй.

    0_1503580621987_upload-e83cb96d-f7b4-41ca-b098-e6887039c510


  • administrators

    Виталик бол 1 сайн гийк залуу 1000 Харвард төгссөн доктор профессороос дээр гэдгийн амьд жишээ болоод байна шүү дэ. хэхэ


  • administrators

    @Suicide өөрийнхөө хайртай Dogecoin-ны дэд сэдвээ нээгээрэй. @CryptoSA бас хайртай зоосоороо сэдэв нээгээд хөтлөөд яваарай.


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.