Монголын miner-ууд


  • administrators

    Mining хийж байгаа хүмүүс байна уу?



  • Mining хийх тухайд бол биткойн ганцаараа mine хийж хүчрэхгүй л дээ. Хятадад том том үйлдвэр уурхайнууд байгуулчаад байхад яаж тэдэнтэй өрсөлдөх вэ. Багахан зулгаая гэвэл pool mining хийдэг сайтууд байгаа. Олуулаа нийлж олборлоод ашгаа хувааж авна гэсэн үг. Хуучин cgminer ашиглаж pool юмуу анх гарч байгаа difficulty нь хялбар зооснуудыг олборлодог байлаа.
    Олборлоход хамгийн хялбар зооснууд бол мэдээж POS (proof of stake) зооснууд. Ямар ч илүү дутуу олборлох төхөөрөмж хүчтэй график карт хэрэггүй зөвхөн өөрийн түрийвчээрээ олборлоно. Тухайн зоосыг эзэмшигчид зөвхөн түрийвчээ сүлжээнд нээлттэй орхиход л хангалттай. POS зоосны түрийвчүүд өөрөө аяндаа олборлолт хийхээр бүтээгдсэн байдаг. Мэдээж олборлолтын хэмжээ түрийвчэн дэх зоосны хэмжээ ба тухайн зооснууд түрийвчиндээ хэр удаан байсан зэргээс шалтгаална. Банкны хадгаламжаар хэлэх юм бол жилийн хүү л юм даа. Жилийн нэг хувь эсвэл 20 хувь гээл зоос бүр ондоо.


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.