Монголд биткойн болон блокчайн технологийг хөгжүүлэх


  • administrators

    Монголд биткойн, блокчайн технологийг хөгжүүлхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? санаа оноогоо хуваалцацгаая.



  • Сайн дев - үүд одоо бүгд том корпорациудын талд ажилладаг болсон. Тэгэхээр их өндөр ур чадвартай хүн сайн дураараа бие даан ажиллах л болох байх даа. Жишээ нь infinitecoin mining хийж дуусаад бүх дев - үүд зоосоо орхиод явцан. Хятадын зах зээл дээр эрэлт ихтэй тулдаа л амьд байгаад байна. Хуучин дев нь цааш нь хөгжүүлж болно гэхдээ дахиад сайн баг дор хаяж 1000 биткойн хэрэгтэй гэж байна лээ. Тэрнээс нааш бол ETH Golem энэ тэртэй өрсөлдөхөд хэцүү байх. Infinitecoin хамгийн эхэн үеийн алт койн доо. Тэгээд бараг хамгийн түрүүнд олборлож дууссан. Гэхдээ одоо болтол амьд байсаар л байна. Дахиад 2 жил тэсчих юм бол жинхэнэ тэсрэлт хийнэ гэж яригдаад байна лээ. Infinitecoin ийн хуучин dev Techshare шүү дээ. Зөвхөн өөрөөсөө гэхэд 100000$ гаргасан гэж байсан. Олон ч жил зарцуулж сүүлдээ эрүүл мэндээ ч алдсан гэж байгаа. Анх хамт гараанаас гарсан хүмүүс нь бүгд зугтаад явсан болохоор том хөрөнгө оруулалт орж ирхээс нааш IFC ийг дахиж оролдох ч үгүй гэж байна лээ.

    Гэхдээ IFC одоо болтол mining хийж болж байгаа. Mining хийх зоос нь хүмүүсийн transaction fee нээс гарах замаар шийдвэрлэсэн. Хэрвээ блокоо дэмжье гэвэл transaction fee гээ өөрөө түрийвчэн дээрээ өндөрсгөж болно. 1000 IFC шилжүүлэхийн тулд 10 IFC шимтгэлд төлнө гэх мэтээр. Том данстай хүмүүс бол 100000 ийг шилжүүлэхийн тулд 5000 ийг төлдөг л юм билээ. Сүлжээнийхээ эрүүл мэндийг дэмжиж буй л нэг арга юм даа.
    Хамгийн гол нь асуудал тухайн үеийн алткойн хийж байсан сайн dev team үүд бүгд өндөр хөлсөөр том хөрөнгө оруулалтын корпораци ба банкуудад ажилладаг болчихоод байна. Ер нь ардаа том санхүүгийн дэмжлэггүй бол жижиг алткойнууд ч хэцүүдэж байна даа.



  • Эсвэл нэгэнт хөл дээрээ тогтсон хуучин алткойныг банкууд мөнгөөр зодож аваад шинэ баг бүрдүүлээд Ethereum дээр суурилсан зоос ч болгож байна. Karmacoin гэхэд Karma Good (Ethereum), Karma classic, Karmacoin гээд 3 хуваагдчихлаа.


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.