Гал түймрийн эсрэг нэгдэцгээе


  • administrators

    Сайн байна уу гишүүдээ?

    Хэсэг залуус эх оронд минь дүрэлзээд байгаа ойн түмрийг дарах зорилгоор сайн дурын аян санаачлан зарласан билээ. Уг түймэр нэлээд удаан хугацаанд үргэлжилж байгаа боловч Онцгой байдлынхны хүч хүрэхгүй байсаар түймэр улам ихээр газар аваад байгаа бололтой. Түймрийн унтраахаар сайн дураар нэгдэж нийлж байгаа хүмүүст туслах зорилгоор энэхүү биткойноор хандив цуглуулах аяныг эхлүүлж байна.
    Доорх хаягаар хандив цуглуулж байна.

    Bitcoin:

    1Jb71QRLZjTVEmwNLFosbTdUkaaVLF9WUC

    Ethereum:

    0x89648b066cffa3368a7c21decef94af9372b571b

    www.mongolbitcoin.com

    2017.07.16

    alt text


  • administrators

    Гал сөнөөгчдөд туслах группын хаяг:

    https://www.facebook.com/groups/317437115366854

    Түймрийн голомтын зураг:

    https://firms.modaps.eosdis.nasa.gov/firemap/

    alt text

    Мэдээллийн сайтуудаар 15 орчим газар түймэр байгаа гэсэн боловч НАСА-н хиймэл дагуулын зургаар бол бүр их л байх шиг байна.

    alt text


  • administrators

    Гал сөнөөгчдөд туслах аяныг санаачилсан залууст хандивыг хүлээлгэж өгөх зорилготой байсан боловч тэд хандив хүлээж авхаа удалгүй зогсоосон билээ.
    2017.07.17-ны өдөр хандиваар цугласан биткойныг худалдаж 120.000 төгрөгийг ОБЕГ-н хандивын данс руу шилжүүлсэн болно. Монголын хамгийн анхны биткойн ашигласан хандивын аян гэж хэлж болох үйл ажиллагаанд хилийн чанадаас голлох хандивлагч болсон ''Гүен''-д талархал илэрхийлье. Мөн сайтын зарим гишүүд гал унтраах ажилд өөрийн биеэр оролцсон байсан. Хоёр сар гаруй дүрэлзэж хяналтаас гараад байсан ойн түймрийг унтраахад Монголын биткойн сонирхогч хэрэглэгч нар дор бүрнээ өөрсдийн хувь нэмрээ орууллаа.


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.