Сүлжээний бизнесийнхнээс болгоомжилно уу!


  • administrators

    Биткойны нэрийг барьж луйвар хийх гэсэн хүмүүс багагүй байгаа тул итгэж хөрөнгө мөнгөө өгхөөсөө өмнө сайтар бодно уу. Жишээ нь мөнгийг чинь богино хугацаанд өсгөнө гэж ам тангараг өргөж байгаа хүмүүс зөндөө байна. Бас өөртөө олох өчүүхэн ашгийн төлөө гадаадын луйврын сайтуудын хаягуудыг фэйсбүүкээр дүүрэн тарааж байгаа хүмүүс байна. Та үнэхээр дүүрцэн тэнэг хүн бөгөөд тэдэнд мөнгөө өгөх гэж байгаа бол ядаж тэдгээр хүмүүсээсээ баримт баталгаа сайтар авч үлдэнэ үү. Хожим нь цагдаа дээр очиж, хохиролоо барагдуулхад хэрэг болно.

    Дахин сануулхад Биткойн янз бүрийн сүлжээний бизнес, сүлжээний маркетингтай огт хамаагүй зүйл болно.



  • Onecoin, Swisscoin той төстэй пирамидын сүлжээ буюу Platincoin гэж юм гарч ирээд баахан хүний мөнгийг шулах нь дээ. Бүүр монгол хэлээр групп энэ тэр нээцэн хүмүүсийн мөнгийг татаж байх юм. Тэр группын гишүүд ч удахгүй уйлна даа. Хэдэн жилийн өмнө Club Asteria гэж сүлжээ гараад бөөн бөөнөөрөө алдаж билээ.


  • administrators

    Элэг нэгтнээ хохирхыг мэдсээр байж санаатай хийж байгаа сувдаг сэтгэлтэй Монгол хүмүүс бас байгөө. Пирамидын толгой хүмүүс нь юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа.


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.